"NLC" ХХК

Манай өрмийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч NLC компани нь 1983 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гүний өрөмдлөг, геологийн хайгуулын чиглэлд түлхүү анхаарч ирсэн. Дэлхий нийтээр хурдацтай тархаж буй үйлдвэржүүлэлтийн дүнд хүн төрөлхтний олон салбаруудад тулгамдсан асуудлууд өсч байгааг бид харж байна. Эдгээрээс “Дэлхийн дулаарал” нь хүн төрөлхтний хамгийн сэтгэл зовоосон асуудал болоод байгаа бөгөөд хүн төрөлхтнөөс хамгийн зөв, ухаалаг шийдлийг шаардаж байна. Бидний үүрэг бол энэ зөв шийдлийн нэг хэсэг байх ба өөрсдийн олон жилийн турш хуримтлуулсан мэргэжлийн туршлага, ур чадварт түшиглэн байгаль экологийн судалгааны Core технологийг бүтээх юм.

Өрөмдлөг шаардлагатай газар бидний ажил бий.
Бид дэлхийн зах зээлд чанарын өндөр түвшний өрмийн машин, өрмийн род \яндан,штанг\, дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэн нийлүүлж байна. Бид фирмийнхээ статусыг Wireline Coring System-н голлох талбар болох Уул уурхайн шинжилгээ судалгаа, Хөрс\өнгөн\-ний судалгаа, Усны өрөмдлөг, Гроутинг руу хандуулж байна.
Бидний урт хугацаанд хуримтлуулсан туршлага, өндөр технологи нь эрдэм шинжилгээний байгууллага болон засгийн газрын судалгааны төслүүд дээр бодитой үр дүнгээ үзүүлж ирлээ. Жишээ нь газрын хэвлийн ажиглалт, далайн гүний өрөмдлөг судалгаанд боломжит бүх налуугаар удирдаж хөдөлгөх боломжтой “Чикюү” машины тоног төхөөрөмж эд ангийн нийлүүлэлт зэрэг юм.
                                                                                                                                             
Мөн бид бүхэн үйлчлүүлэгчиддээ өөрт тохирох бараагаа таньж мэдэн сонголтоо зөв хийхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа чиглүүлдэг. Энэ нь бидний үйлчлүүлэгчиддээ туслахад үргэлж бэлэн гэдгийн илрэл билээ.